Tuesday, May 7, 2013

Ядарчийнааа

Өдөр бүр өглөө эрт босч сургууль дээр ирээд хичээлээ уншаад хичээлдээ суугаад ажилдаа яваад орой нь болзоодоод байсан чинь сөлийжээшд хихи. Өчигдөр бид хоёр Аргентин Танго бүжиглээд. Мань хүн хичээллээд жил гаран болж байгаан байх. Тэгээд очоод л бүжиглэлээ дээ. Баахан хөгшин голцуу хүмүүс байнаа. Намайг анх удаа ирж байгаа гэхэд гайхалтай сайхан бүжиглэж байна эвсэлтэй байна гээд магтаад л чи ёстой азтай мундаг сайн багштай байна гээд манай хүнийг бас магтаад л байнаа хэхэ.



Wednesday, May 1, 2013

Шөнөжин хичээлээ хийгээд унтаагүй тэгээд аймар залхуу байдлаар өгүүлжаагаан шүү за

Ингэсэээ нөгөө болзоогоо бич гээд загнаад байхымаа. Тээд одоо болзоо бүрээ бичээл байхымуу хаашаан бэ хахаха. Юутай ч өчдөр болзсы яады. Мань хүн Сидней явж уул хадаар авираад нүх мүхрүү орж барьжаагаад ирсийн байхаа. Энэ нөхөр ууланд авирдаг хоббитой тэгээд Шинэ Зеланд, Непал эдрээр баахан ууланд авирсан зураг нь байды. Тээд сая тэскүү Сиднейд очиж уул хадруугаа авирчаад ирсийн байхаа. Аан нэг аймар гүнзгий хавцалруу бууснаа буцаж авирсан байлээ хихи.

Thursday, April 25, 2013

Шөнийн Аделэйд хотоор зугаалсан нь

Өчигдөр гурав дахь болзоогоо хийлээ. Орой ирдгээрээ яг 6.30 даа ирж аваад дээр уулзахад би суши идэж үзээгүй гэж хэлж байсан болохоор сушиний газар очлоо :))).

Tuesday, April 23, 2013

Болзооныхоо тухай биччий яады

Лоовэр охин ажил ихтэй гичээлээ хийгээд үнэн завгүй эдр хэхэ. Хажуугаар нь бас мэр сэр залуу малуу хараастай яаж зүгээр байхуу. Нэг бутифул гээд байдаг энэтхэг нөхөр намайг элдэж хөөгөөд би нь тоодгүй сүүлдээ өнөөхөө өрөвдөх ч шиг хихи. 

Wednesday, January 16, 2013

хэхэ Хатны бичлэгийг уншсан чинь тэр Хатныг хулгайлж Анжеликийг аврах төлөвлөгөө санаанд орчихлоо. Энэ түүхийг би сөхөж бичихгүй юм бол өөр хэн бичих билээ дээ. Зөвшөөрөл авалгүй биччихвэл яадын бол загнуулахын бол уу? Юу болсон гэхээр ингэсийм. Энэ хоёр нөхөр сагсдаж танилцчихаад нэг утас шөрмөсөөр маасалсийм шиг байгаамаа. Тэгээл яахав дорвитой алхам хийдэг хүн байхгүй. Хатан ерөөсөө тэр маасласан маас заасаа тасды болий би хэн юм бээээ гээл алга болчкү юу. Тэгсэн Анжелик чинь долоо хоног бүр сагсдангаа Хатныг харж талимаардаг утас шөрмөсөөр маасладаг байсан хүн чинь нөгөөх нь алга болчингуут бүр аймар утгаа алдаад үхэнгээ алдаад. Сагсдах бүрд нэг нурмайсан юм. Тэгсэн Номад яахуудээ хөөрхий найзыгаа хараад сэтгэл зүрх нь өмөрч унаад болохын биш гэнээ. Тээд нэг өдөр гүйцээ гээл Хишгээ бид хоёрыг дагуулаад Хатныг хулгайлна гээл төлөвлөгөө зохиогоод. Тэгээд утсаа авахгүй байгаа хүн Хишгээгийн утсыг гэнэдээд авцы. Тэгээд Хишгээ хөөрхөн өнкрүүш шиг гэмгүй царай гаргаж байгаад найзаа ажил ярих гэсиймаа юм гуйх гэсиймаа удкү ажлыхаа гадаа гараад ирээч гээл хэлкү юу. 
Дахиал шинээр эхэлмээр санагдаад блогийн хуучин бичлэгүүдээ нуугаад загвараа сольчлоо. Нэг л идээшиж өгөхгүй байсын. Одоо нэг гайгүй төвхнөж авлаа. Нэг эм уучихсан чинь дотор шатаал юүхэв зүэр. Энэ тархины бодисын ялгаралтыг зохицуулдаг эм гэсэн. Би нэг олон хүн дунд орохоороо сандардаг, анхаарал төвлөрдөггүй бас зүрх цохилдог цочдог тийм оёгтой. Тэгээд яахав энд ирсэн дээрээ хамаг л гажиг согогоо үзүүлээд эмнүүлээд авы гээл үзүүлээл байгаан тэгсэн энэ их удсан дэпрээснээс болж тэр тархины бодисын нийлэгжилт замбараагаа алдаад л ийм аймтгай өвчтэй болдын байхаа. Тээл юучигсэн энэ өгсөн эмийг нь уугаал хары даа.